Шүүхээс Ш.Батхүүг мөнгө угаагаагүй гэж үзэж, ялыг нь хөнгөрүүлжээ
Өнгөрсөн долоо хоногт “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарын гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан. Улмаар Ш.Батхүүд нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, найман жил хорих ял шийтгэсэн байсан юм. Мөн түүнээс “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс Ш.Батхүүг “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоо болгон бууруулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoloo zartsan hun 8 jil ene neg bishee
Huuli ard tumend hatuu hulgaich nart eeltee
Buged temtsehgui bol bolhoo bailaa
йййййй
Бузрууд үеийн үед үр хүүхэд чинь хэдэн үеэрээ төлж барахгүй тамлагдана да !!! Ард түмнийг басамжилсэн новшнууд!!!