Нийгмийн

“Жаст"-ын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Мөн шүүгдэгч Ш.Батхүүд найман жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон.

Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлосон боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2022 17:39

Ийм дампуу Шүүхтэй орон бүтэхгүй ээ. Бүгдийг нь х�##�аад багш нарыг шүүгч болгочих

Зочин
Зочин
2 сар 16, 2022 08:06

АЛТАНГИЙН БАЙРАНД ТӨЛБӨРГҮЙ АМЬДАРДАГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХИЙЖ БУЙ АЖИЛ. ИЙМ ТОХИОЛДОЛ ДЭЛХИЙД БАЙГААГҮЙ ГЭЖ БИЧСЭН БАЙСАН.. ШҮҮГДЭГЧИЙН БАЙРАНД ХУУЛИЙН САЙД ҮНЭГҮЙ ....

Холбоотой мэдээ

Back to top button