Нийгмийн

УОК: 1000 гаруй эмчилгээний ор нөөцөд байна

Халдварын тоо өсөж, ачаалал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан УОК өнөөдөр 18:00 цагт хуралдаж, хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Халдвар гарсан хороодод хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Мөн үйлдвэр үйлчилгээний газрууд 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгох саналтай байгаа. Энэ асуудлыг нийслэлийн засаг даргын захирамжаар зохицуулалт хийж шийдвэрлэнэ.

Халдвартай иргэдийг гэрээр тусгаарлана. Хэрэв тухайн иргэн гэртээ тусгаарлагдахгүй гэвэл эмнэлэгт тусгаарлана. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байна. БЗД-ийн 26, 16, БГД-ийн 14 дүгээр хороо гэх мэт ер нь хороо дүүргээр голомтолсон. Иймд хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-23 07:45

1000 or chini 7 honogiin dotor duurne gedgiig oilgoj bga yum bolovuu ed nar

Холбоотой мэдээ

Back to top button