Сурвалжилга, Нийтлэл

Өнгөрөгч онд ҮХЦ-ийн гишүүд өөрсдийгөө 41.2 сая төгрөгөөр урамшуулжээ

Бид үүний өмнө Үндсэн хуулийн цэцийн шилэн дансны мэдээллээс анхаарал татахуйц гүйлгээнүүдийг түүвэрлэн хүргэсэн.

Цэцийн гишүүд тамгын газрын даргатайгаа 2020 онд 41.2 сая төгрөгийн урамшуулал авсан нь мөн шилэн дансны мэдээлэл дотор байгаа юм.

Тодруулбал, 2020 оны долдугаар сард 12.2 сая, мөн оны арванхоёрдугаар сард 28.9 сая төгрөгийн урамшууллыг ҮХЦ-ийн тамгын газрын дарга болоод гишүүдэд олгожээ.

Ингэхдээ сайн ажилласан гэх үндэслэл дурдсан байгаа юм. 41.2 сая төгрөгийн ҮХЦ-ийн есөн гишүүн, тамгын газрын нэг даргад хуваавал нэг хүнд 4.12 сая төгрөг ноогдохоор байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-03-24 10:01

Buud

Зочин
Зочин
2021-03-24 10:04

Лайтай гарууд юм аа. Манай улсын ҮХЦ-ийн гишүүд гэхээрээ есөн шид нь бүрдсэн юмнууд л байхийн. Хөөрөгчин, Морьчин, Өгзөгчин, Авилгачин. Ёстой юу ч гэхав дээ.

Зочин
Зочин
2021-03-24 12:46

Арай ч дээ. Ц�##�ингаас өөр юм өгөхийг хуулиар хориглооч. Юун урамшуул�##�.

Холбоотой мэдээ

Back to top button