УЛС ТӨР

МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ найман үйлдлээр ХЭН ХЭН ШАЛГАГДАВ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтны хэргийн шилгалтын явцын талаарх мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн. Уг мэдээлэлд дурдсанаар, ЖДҮХС-гаас  зээл авагсад дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоосон байна.

Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө оруулсан НАЙМАН ҮЙЛДЭЛ тогтоогдсон гэж дурдагдсан нь анхаарал татсан юм.

-О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ НЭРЛЭСЭН НАЙМАН ҮЙЛДЛЭЭР ХЭН ХЭН ШАЛГАГДСАН БЭ-

О.Баасанхүү гишүүний мэдээллийн дараа мөнгө угаасан байж болзошгүй НАЙМАН ҮЙЛДЛЭЭР хэн хэн шалгагдав гэх асуулт үүсч, энэ талаарх мэдээллүүд ч цацагдаж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр News.mn сайт О.Баасанхүү гишүүний  мэдээлэлд дурдагдсан НАЙМАН ҮЙЛДЭЛД  хамран шалгагдсан байж болзошгүй УИХ-ын найман гишүүнийг нэрлэсэн байна.

Тэдгээрт, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Л.Энхболд, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Н.Учрал нарын нэр багтжээ. Бидний мэдэхчлэн, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарыг өмнө нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах саналыг УЕП-ын зүгээс өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-аас гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй гэж үзсэн юм.

Тухайн үед мэдээлэгдэж байснаар, Д.Дамба-Очир  УИХ-ын гишүүнийхээ  бүрэн эрхийг барьцаалан зээл авсан, Г.Солтан  зээлийн мөнгийг уул уурхайн салбар луу оруулсан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлүүдийг прокурор дурдаж байсан юм.

Нөгөө талаас УИХ-ын дээрх дөрвөн гишүүний нэрийг УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ОРУУЛЖ ИРЖ, АЙЛГАХ ТАКТИК ХЭРЭГЛЭСЭН гэх өнцөг ч хөшигний ард хүчтэй яригддаг.

Харин сүүлд нэрлэгдэж буй ДӨРВӨН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙД,

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэдэг.
  • УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүний аавынх нь эзэмшдэг “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. “Хүннү” групп 2014 оноос “Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллагатай нь холбон шалгасан байж болох. Гэвч уг ББСБ нь Н.Учралтай хамааралгүй гэх тодорхойлолтыг СЗХ-ноос гаргасан байдаг.
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази ” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх.
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээллүүдийг хэвлэлүүд иш татжээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-21 07:05

100mg Viagra Best Price [url=http://6drugs.com]cialis for sale[/url] Valtrex Online Purchase Propecia Alicante

Холбоотой мэдээ

Back to top button