НИЙГЭМ

"41 настай эрэгтэй гэрийнхэн нь гаргахгүй байсан шалтгаанаар тагтаар буух үедээ унаж гэмтсэн”

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Хан-Богд хорооллоос хүн унасан болон цагдаагийн алба хаагчидтай холбоотой цахимд түгсэн асуудалд мэдээлэл өгөх гэж байна.

"Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрны гуравдугаар давхраас хүн үсэрсэн гэх мэдээлэл ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа. 41 настай эрэгтэй гэрийнхэн нь гаргахгүй байсан гэх шалтгаанаар тагт дамжин гарах оролдлого хийх үедээ унаж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тохой гэмтсэн, хэлээ хазсан гэмтэл авсан гэх мэдээлэл байна. Мөн замын цагдаагийн алба хаагч иргэн зодсон асуудалд зохих тайлбар хийх шаардлагатай учир мэдээлэл өгч байна. Жирэмсэн эмэгтэй төрөх гээд явж байсныг цагдаа зогсоогоод шалгасан асуудалд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 00.00 цагт зорчиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад 25 настай Э жолоодох эрхээ хасуулсан байсанг зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоо барьсан үед цагдаагийн албан хаагч 200 нэгжээр торгоод, тээврийн хэрэгслийг саатуулах эрхтэй. Тухайн иргэд төрөх эмнэлэг бус гэр рүүгээ явж байна гэх тайлбарыг өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button