ДЭЛХИЙ

Энэтхэг улс “AstraZeneca”-ийн вакцины экспортоо түр зогсоолоо

Энэтхэг “Oxford/AstraZeneca”-ийн вакцины экспортоо тур хугацаагаар зогсоосон талаар тус улсын гадаад хэргийн яамны эх сурвалжууд мэдээлжээ. Сүүлийн үед Энэтхэг улсад бүртгэгдэх тохиолдол ихэссэний улмаас дотоодын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Албан тушаалтнуудын мэдээлснээр экспортын хязгаарлалт дөрөвдүгээр сарын сүүл хүртэл үргэлжлэх магадлалтай аж.

Лхагва гарагт тус улс (2020.03.24) 47 мянган шинэ тохиолдол, 275 нас баралт бүртгэж авсан нь энэ он гарснаас хойш хамгийн өндөр өсөлт байв. Экспортыг зогсоох шийдвэр “Covax” хөтөлбөрийн 190 гишүүн оронд ямар нэгэн байдлаар нөлөөлнө хэмээн үзэж буй.

Мөн сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн “Serum Institute” компани “AstraZeneca”-ийн вакцины экспортоо Их Британи, Бразил тэргүүтэй улсууд руу экспортлохоо зогсоосон байжээ.

Энэтхэг улс одоогийн байдлаар 76 улсад 60 сая гаруй тун вакцин экспортолсон бөгөөд үүний ихэнх нь “Oxford/AstraZeneca”-ийн вакцин байсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button