ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Эрдэнэтчүүдийг вакцинжуулахаар боллоо

Өчигдөр Орхон аймагт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Тухайн тохиолдлын халдвар авсан эх уурхай нь тогтоогдохгүй байгаа аж.

Иймд Орхон аймагт улбар шар түвшний хязгаарлалтын дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. Үүгээр спорт заал, сургууль цэцэрлэг, караоке зэрэг газрууд хаагдах юм.

Тус аймгаас УИХ-д сонгогдсон Д.Батлут “Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсны дагуу Эрдэнэт хотод эхний ээлжинд 2000 тун вакцин ирэхээр боллоо. Өнөөдрийн дотор татан авна. Энэ удаад БНХАУ-ын Сенофарм компанийн вакцин ирнэ.Цаашид үе шаттай вакцинжуулах арга хэмжээ авна” хэмээн сошиал хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button