НИЙГЭМ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтнаас халдвар илэрчээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн дотоодын халдвар нийт 6 болжээ. Тодруулбал Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэнээс КОВИД-19 вирусийн халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6,000 орчим хавьтлыг тодорхойлж, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэнд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байна гэж АОК-оос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button