УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Гүтгэлэг, доромжлолыг зохион байгуулалтайгаар түгээх боллоо

АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаар сошиал орчинд таагүй мэдээллүүд гарав.

Энэ талаар О.Цогтгэрэл тайлбар хийхдээ “Хагарч, эвдэрсэн АН-аа эвлүүлж, шат шатныхаа гишүүдтэйгээ Цуг ШИНЭЧЛЭХ бодлого, хөтөлбөрөө танилцуулан мянга мянган намын гишүүд, иргэд олон нийтийн талархлыг хүлээж эхэлсэн маань зарим нэг хүмүүст таалагдахгүй байгаа бололтой.

АН-ын даргын сунгааны сурталчилгааны сүүлийн энэ өдрүүдэд уран сайхны хэтрүүлэг бүхий шог зураг, егөө найраглал, үндэслэлгүй худал мэдээлэл ашиглан гүтгэлэг, доромжлолыг өндөр зохион байгуулалтайгаар түгээх боллоо.

Урьд өмнө УИХ-ын сонгуулийн үеэр гарч байсан гүтгэлгүүдийг улам өргөжүүлэн үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц агуулга бүхий иргэдийг яс үндсээр нь хагалган бутаргах мэдээлэл бүхий агуулгыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр сошиал сүлжээгээр эрчимтэйгээр түгээж буйд харамсаж байна.

Үндэслэлгүй гүтгэлгийн мэдээллээр нам дотроо ингэж талцаж, нэгнээ намнахаар оролдож буй чинь хажууд харж суугаа өрсөлдөгч намуудад бэлэн өгөөш болон бидний, Ардчилсан намын үнэлэмжийг ахин уруудуулсаар байна. Худал гүтгэлгээр биш хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, бодлогоороо шударга өрсөлдөхийг ахин сануулж дотроо тэмцэлдэж тамираа бардаг биш гадагшаа, Монголын хөгжилд саад болж буй бүхэнтэй цугтаа тэмцэлдэхийг хүсэж байна. Сонгуулийн маргааш ч амьдрал үргэлжилнэ” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button