Нийгмийн

Ирэх даваа гарагаас сурагчдын II улирлын амралт эхэлнэ

Ирэх даваа гаригаас буюу гуравдугаар сарын 29-нөөс эхлэн 2021 оны сурагчдын II улирлын ээлжийн амралтыг эхлүүлэхээр болжээ.

Энэ талаар БШУ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр "Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг долоо хоногийн өмнө гаргасан.

Шийдвэр гаргаснаас хойш цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт коронавирус бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ" гэв.

 
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button