НИЙГЭМ

Салаан даргадаа зодуулсан цэргийн ээж: Эмч “Гадны нөлөөгүй, суурь өвчинтэй” гэж бидэнд худлаа хэлсэн

Зэвсэгт Хүчний 326-р ангийн байлдагч салаан даргадаа зодуулан тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлэгдэж байна.

Энэ талаар ар гэрийнхнээс нь тодруулахад “Хүү минь өнгөрсөн намар цэрэгт татагдаж очсон. Иймхэн хугацаанд хүү минь ийм байдалд орчихлоо.

Өчигдөр 22.00 цагийн хавьцаа зодсон юм шиг байна лээ. Бид нарт 01.00 цагийн үед хэлсэн. Хүү минь ямар ч ухаангүй, сэхээнд байна. Үнэхээр хэцүү байна. Ухаан ер орохгүй, бид нарыг оруулахгүй байгаа. Эмнэлэгт нь халдвар илэрсэн гээд биднийг оруулахгүй байгаа гэнэ лээ.

Эмнэлгийн удирдлагатай бид уулзаагүй. Салаан даргадаа зодуулаад ирсэн хүүхдийг минь талаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Анар гэдэг эмч “Гадны нөлөөгүй, суурь өвчинтэй. Тэрнээсээ болж харвалт өгч” гэж бидэнд худлаа хэлсэн.

Эв эрүүл, сав саруул хүүхэд цэрэгт тэнцээд явсан. Хэрвээ суурь өвчинтэй, тархи толгой муутай байсан бол цэрэгт тэнцэхгүй байсан шүү дээ. Гэтэл эмч хүн тэгж худлаа хэллээ. Тийм байж болох уу. Салаан даргадаа үхлүүт болтлоо зодуулаад ирсэн, ийм л юм болсон. Хүүг минь зодсон салаан даргад үнэхээр гомдож байна.

Хүү минь бид нар руу яриад нэгж авдаг. Өчигдөр 12.00 цагийн үед манай нэг ах руу их яаралтай яриад “Гялс 60.00 төгрөг явуулаарай” гэж ярьсан байна лээ. Дарамталсан болохоор айсандаа тэгж яарсан байх. Тэгээд л орой нь салаан даргадаа зодуулчихлаа. Хүүг минь хэвтэрт ортол нь зодчихлоо. Бид үнэхээр, маш их гомдолтой байна.

Хүү минь ухаан ороод, амьд гарлаа гэхэд элдэв өвчинтэй, унаж татдаг болчихвол яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Цэрэгт эв эрүүл очсон хүү минь ийм байдалд орчихлоо” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмч болиосой
Эмч болиосой
2021-03-29 15:51

Өмгөөлөгч авч байгаад эмчийн эсрэг шүүхэд. Суурь өвчтэй хүн цэрэгт явдаггүй журамтай. Эрүүл болоод явсан.

Зочин
Зочин
2021-03-29 15:53

Эмч яагаад бусдын бурууг өөрөө буруу үйлдэл хийгээгүй байж д�##�д�##�ж өөрөө �##�даа гаргаж байна вэ ? Авилг�##� уу ? Танил т�##� уу ? Гуйлга уу ? Юу ч байсан ажлаасаа с�##�ъя л гэвэл өөрөө буруугүй байж бусдын бурууг д�##�длах гээд яваарай !

Зочин.3
Зочин.3
2021-03-29 16:35

Эрүүлийг цэрэгт татна гэж үзэж үзэж эрүүлээ гээд татчихаад �##�сан хойноо 70 .80 настай хүн авчихсан юм шиг ийм ч суурь өвчтэй тийм ч ужиг хуучтай гэх юм. Ингэж болохгүй биз дээ.

Zocin
Zocin
2021-03-29 16:40

Цэргийн �##�ба сургуульд эрүүл хүн орж сурч чадаж байна уу? Бүх ахлагч цэргийн дарга багш нар өөрсдөө эрүүл бус болохолр хүн ялгаж чадахгүй эрүүл өвчтэйг нь ? Хүн зодох дээрэлхэх бол Сэтгэцийн эмгэг шүү дээ!!! Эмгэгтэй хүмүүс л цэрэг армийг удирдаж байна даа, дээр дооргүй зан ааш нь адил дээрэлхүү хүмүүсийн нэгтгэл болжээ. Хүүхдээ явуулах арга �##�га даа. Мөнгийг нь бас дээрэмдээд !!!! Арай ч дээ

йыа
йыа
2021-03-29 16:52

Анар гээд эмчтэй нь с�##�аан даргыг эрүү үсгэж байцааж хорь

Аймаар хэрэг.
Аймаар хэрэг.
2021-03-29 18:10

ЭмЧИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЖ..ШОРОНД ХИЙ..ЗҮГЭЭР ОРХИХ ВИЙ..ЕРӨНХИЫЛӨГЧ Д ХАНД..АЙМААР ЮМ БЭЭЭЭ...

Zochin
Zochin
2021-03-29 20:43

Bolioo arai dendej bn jinhen er hun boloh saihan erghuudiig tsereg nereer shalgaj achiad zodoj yrgalj alj tam#ldg yavdal herees heterlee .hii hooson arhi morii vaar buudal helch hulgai deerem hiisen er ghd hetsuu em torhtei erchuudiig ydj tegj shiitge. Amlaj achiad tamlaj aldg armi mongold elbeg boljee .ard tumen mini ene hatuu tsagt ydj tsoohon toruulsen ursihe jargahig uzehgui tsergin alba nereer yavuulhdaa anhaarch uldehiig buu martaarai.!!!!!!

Зочин
Зочин
2021-03-29 22:13

Энэ эмч �######�уул юу ч мэдэхгүй юу ч чаддаггүй хоосон толгой л доо.

шударга иргэн
шударга иргэн
2021-03-30 00:27

Наад эмч чинь тэр муу яргачингаас мөнгө авч хэргийг нуух гэж байна шүү сайн ш�##�га ямар бузарын хүүр вэ. Амьтны үрийн амь насыг хэдэн х�##�тар төгрөгөөр зараад хуурамч дүгнэлт үйлдээд сууж байдаг Анар гээч хулгайч бол эмч биш �##�уурчин байна.

Холбоотой мэдээ

Back to top button