ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 96 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, тус бүр 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй,  2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг бүртгэжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм.

Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх аж. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button