Нийгмийн

М.Чингисхаан: Ард иргэдийнхээ хүсэлтээр СЭМҮТ-д үзүүллээ

Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан буюу их хааны хойд дүр хэмээн танилцуулсан, М.Баасанжаргал гэх залуу өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны оройн 23:00 цагийн үед согтуугаар хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн алба хаагчтай зүй бусаар харилцаж буй шууд бичлэгээ цахим сүлжээнд байршуулсан.

Улмаар цагдаагийн албан хаагчийн шалгалтаар тэрбээр 0.76 согтуурлын зэрэгтэй, 95 км цагийн хурдтай явж байхдаа утсаараа лайв бичлэг хийж байсан нь илэрчээ. Тэрбээр өдгөө Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгагдаж буй.

Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаст: "Ард иргэдийнхээ хүсэлтээр СЭМҮТ-д ирж үзүүллээ.

СЭМҮТ-ийг өмнө нь буруу ойлгодог байжээ. Та ч бас сэтгэцээ үзүүлээрэй. Сэтгэл сэтгэлгээ тань гэгээн байг. Ер нь бид нийгмээрээ үзүүлсэн нь дээрдээ. Монголынхоо бүх эмч нарт дэлхийн эмч нарын баярт өдрийн мэнд хүргэе. Эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн бүх эмч нартаа талархая. Хайртай шүү. Амжилт” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С
С
2021-03-31 19:54

Но- той л гарна даа Бааасанжаарг�##�аа

Зочин
Зочин
2022-02-25 12:45

Хүмүүсийг хооронд нь хутгаад хэрүүл хийлгээд өөрөө гэмгүй царайлчаад байгаа хүмүүс хурц хэлбэрийх мөнүү эмчээ

Холбоотой мэдээ

Back to top button