Н.Ганибал: Олон улсын хөл хориот өвчний голомтод ажилласан бол цалин хөлсийг гурав дахин нэмж олгодог
Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран, “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт байнгын хорооны гишүүд болон 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож, цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал салбарын сайдад хандан, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл, урамшууллыг цаг хугацаанд нь хуульд заасан хэмжээгээр бүрэн олгохыг шаардсан юм. Тэрээр хэлэхдээ: Цар тахлын үед коронавирустай нүүр тулан “үзэлцэж” буй эмч, сувилагч, асрагчид хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадахгүй байна.
ХӨСҮТ-ийн ажилчид гэхэд сүүлийн гурван сар илүү цагийнхаа хөлсийг аваагүй байна. БЗД-ийн хувийн эмнэлгийн ажилчидгэхэд л нэмэгдэл байтугай сүүлийн гурван сар үндсэн цалингаа ч аваагүй гэсэн мэдээлэл ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-т “нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалингийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлнэ” гэж заачихсан. 53.1-т илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгоно гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд бүр тодорхой заасан байна. Тус хуулийн 30.1-т “олон улсын хөл хорио, өвчний голомтод ажилласан бол мөн дайчилгаагаар ажиллавал цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Хуулийн эдгээр заалтыг л хэрэгжүүлэх ёстой.
Нийтийн эрүүл мэндийн төлөө асар их ачаалалтай ажиллаж, ядарч, туйлдаж байгаа энэ хүмүүст наанадаж, халдварт өвчнөөс өөрсдийгөө хамгаалах, цаашлаад амьдралынхаа баталгааг хангаж ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгмөөр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө явмаар байна, С.Энхболд сайд аа! Өнөөдөр Ерөнхий сайд та бүхэн ХӨСҮТ дээр очоод, эмч бүрт нэг сая төгрөг, нийт 2,8 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно гэж хэлсэн байна. Гэтэл тэр хүмүүс харилцан адилгүй ажилласан байгаа.
Зарим нь 7 хоног, зарим нь 14 хоног, зарим нь жил ажилласан байгаа. Дуслуулсан хөлс бүхнээ үнэлүүлэх ёстой. Ингэж байж энэ салбарын эмч, ажилчид урамшиж, хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байх ёстой гэлээ. Тэрээр мөн Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүний хувьд тойргынхоо эмнэлгийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээний тоног төхөөрөмжөөр яаралтай хангаж өгөхийг сайдаас хүссэн юм. Уг асуудлаар орон нутгийн Эрүүл мэндийн газраас удаа дараалан санал хүсэлт гаргаж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ амьтан хаанаас олж мэдсэн юм болдоо. Түрүүвчин дэх мөнгөний хэмжээгээ мэдэх үү???
Энэ нөхөр эхлээд сум орон нутаг дахь даам гарсан ялзарсан төрийн �##�бан хаагчдаа цэгцэл дараа нь юу ч гэж бурж болно
Хэ хэ эрүүл байгаа юм байхдаа