ДЭЛХИЙ

ЗОМБИ ГЕН: Нас барсны дараа тархин дахь зарим генийн идэвхжил нэмэгддэг

Эрдэмтэд шинэ судалгаагаар хүнийг нас барсны дараа тархин дахь эсүүд хэдэн цагийн турш үхэлгүй байж заримынх нь идэвх илүү нэмэгдэж хэмжээний хувьд аварга том болдгийг илрүүлсэн байна. Иллинойс мужийн Чикагогийн их сургуулийн эрдэмтэд тархины хагалгаан үеэр авсан шинэхэн тархины сорьцын генийн зохицуулгыг судалжээ. Судалгаагаар тархины эд үхэжсэний дараа зарим эс дэх генийн зохицуулга нэмэгдэж байгааг илрүүлсэн байна.

Зохицуулга нь нэмэгдсэн “зомби ген”-үүд глий нэртэй үрэвслийн эсэд ажиглагджээ. Эрдэмтэд үхлийн дараа тус глий эсээс урт ургацаг ургаж байгааг илрүүлсэн байна.Судалгаанд оролцсон доктор Жеффри Либ хэлэхдээ “Үхлийн дараа глийн эсүүд томорч байгаа нь гайхаад байх зүйл биш, учир нь гэвэл тэдгээр эсүүд нь тархинд хүчилтөрөгчийн дутагдал, харвалт гэх мэт зүйлс тохиолдсоны дараа цэвэрлэх үүрэгтэй ажилладаг” хэмээжээ. Либ хэлэхдээ энэхүү судалгааны ач холбогдол нь чухал гэсэн байна. Учир нь гэвэл аутизм ,шизофрени, Альцхаймерийн өвчний эмчилгээг судлахад тархины эдийг ашигладаг бөгөөд генийн зохицуулга нэмэгддэг гэдгийг тооцдоггүй байжээ.

Либ нэмж хэлэхдээ “Ихэнх судалгаанууд зүрх цохилохоо больсны дараа тархин дахь бүх зүйл зогсдог гэж таамагладаг.Хүний тархины тухай судалгааг тайлбарлахын тулд бидний олсон үр дүнг ашиглах хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр бусад судлаачидтай хамтарч туршилтаар үхлийн дараах процессыг дуурайлгах гэж шинэхэн тархины эдийн сорьцыг 0-24 цагийн хооронд генийн зохицуулгыг ажиглажээ.

Тус судалгаагаар генүүдийн 80 хувь нь 24 цагийн хугацаанд зохицуулга нэг их өөрчлөгдөлгүй харьцангуй тогтвортой байсныг илрүүлсэн байна. Эсийн үйл ажиллагааг хариуцдаг генүүдийн идэвх харьцангуй тогтвортой байсан бол ой санамж гэх мэт үйл ажиллагаанд оролцдог нейронуудад байдаг генүүд хурдацтайгаар доройтож эхэлжээ. Гэтэл “зомби ген”-ийн идэвх нэмэгдэж байсан аж.

Либ хэлэхдээ “Бидний илрүүлсэн зүйлийн сайн мэдээ нь гэвэл одоо аль ген, ямар төрлийн эс тогтвортой байдаг эсвэл задарч гэмтэж эхэлдэг гэдгийг мэддэг боллоо. Ийм учир үхлийн дараах тархины талаарх судалгааг илүү сайн олгох боломжтой” гэсэн байна.

Сонирхуулж хэлэхэд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зомбины халдвар гарах үед ямар бэлтгэл хангасан байх ёстой гэсэн зөвлөмжийн хуудастай бөгөөд түүний талаарх мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Science Daily

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button