ДЭЛХИЙ

БНХАУ-д Спутник-V вакцины 60 сая тун үйлдвэрлэнэ

Даваа гарагт (2021.03.30) Орос улс тохиролцоонд хүрч БНХАУ-д Спутник-V вакцины 60 сая тунг үйлдвэрлэх болжээ. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF), ШэньЖэнь-Юансин компанитай хамтарч ажиллан БНХАУ-д Спутник-V вакцины 60 сая тунг үйлдвэрлэхээр тохиролцсон аж.

“RDIF” Спутник-V вакциныг бүтээхэд хөрөнгө оруулсан бөгөөд тавдугаар сараас эхлэн БНХАУ-д тус вакциныг үйлдвэрлэж эхэлнэ. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев үүний талаар мэдэгдэл хийхдээ “ШэньФэнь-Юансин компанитай хамтран ажилласнаар БНХАУ-д Спутник-V вакциныг үйлдвэрлэх боломжтой нээгдэж дэлхий даяар энэхүү Орос вакцины эрэлт нэмэгдэж байх үед үйлдвэрлэх хүчин чадлыг ихэсгэн нэмэлт тунг нийлүүлнэ” хэмээжээ.

Спутник-V вакциныг Москвагийн Гамалея хүрээлэнд бүтээсэн бөгөөд “КОВИД-19”-ийн эсрэг 91.6 хувийн үр дүн үзүүлсэн билээ. Тус вакциныг дэлхийн 57 гаруй улсад баталсан байна.

Эх сурвалж: Wion news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button