Нийгмийн

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, бичлэгийг бүхэлд нь нууцаас гаргажээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 

Өмнө нь Засгийн газраас уг хэрэгтэй холбоотой баримт, бичлэгийг хэсэгчилсэн байдлаар ил болгож байсан юм.

Нууцаас гаргасан зарим бичлэгт ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудал ил болсон. Улсын дээд шүүхээс өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг дээрх хэргийг мөрдөн шалгаж байхдаа ялтнуудад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, ял оноосон юм. 

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч  Б.Мэргэн "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалаас бичлэгүүдийг нууцаас гаргахаар ЗГ шийдсэн гэнэ. Өнөөдрийн шийдсэн хэрэгтэй хамт бүхэлд нь ил болгохгүй бол ингэж сэглээд ямар ч үр дүнгүй гэж хэлээд л байгаа. Жүжгээ болио” гэж байр сууриа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button