Нийгмийн

Ханх суманд өчигдөр дөрвөн удаа газар хөдөлжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн суманд дөрвөн удаа газар хөдөлжээ. Тодруулбал,

  • Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өглөөний 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй
  • Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар өглөөний 08:22 цагт 4.4 магнитудын хүчтэй
  • Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өдрийн 14:42 цагт 3.6 магнитудын хүчтэй
  • Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өдрийн 15:24 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн бүс нутгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол мэдрэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button