ДЭЛХИЙ

Филиппин эрэгтэй цээжинд нь хутга гацсаныг нэг жил анзааралгүй явжээ

36 настай Филиппиний иргэн Кент Райан Томао цээжинд нь хутга гацсан байсныг нэг жилийн турш анзааралгүй явжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард гэр лүүгээ харьж явахдаа халдлагад өртөн хутгалуулсан байна. Кентийн хэлснээр эмч нар түүний цээжинд гацсан хутгийг авалгүй шархыг нь шууд оёсон аж.

Заримдаа хүйтэн улирлын үед түүний цээж өвддөг байсан ч Кент ямар нэгэн ноцтой эрүүл мэндийн асуудалтай болсон гэж бодож байгаагүй байна. Кент “Заримдаа цаг агаар хүйтрэх үед яагаад миний цээжээр өвддөгийг мэддэггүй байсан. Гэтэл миний цээжинд хутга гацсан болж таарсан. Өвдөлт эмч дээр очих хэмжээний хүнд байгаагүй учир би зүгээр л тэвчдэг байсан. Одоо шалтгааныг нь олсондоо баяртай байна” гэжээ.

Тэрбээр гуравдугаар сарын 23-ны өдөр шинэ ажилд орохоор эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үедээ хутга түүний цээжинд одоо хүртэл байсныг мэдсэн байна. Хутга Кентийн хавиргын хажууд, уушгийг нь цоолоход хэдхэн см ойр байсан аж.

Кентийн шинэ ажил олгогч түүнийг цээжиндээ хутгатай ажиллах нь аюултай гэж үзсэн тул тэрбээр өнгөрсөн жил шархыг нь оёсон эмч нарыг одоо хутгийг авж өгөхийг шаарджээ.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button