ДЭЛХИЙ

Филиппинд бүх нийтийн сонгууль өнөөдөр эхэллээ

Филиппинд тавдугаар сарын 9-нд бүх нийтийн сонгууль болж байна. Тус улсын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, сонгуулийн ирц өндөр байгаа аж.

Сонгуулийн санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 06:00 /Монголын цагаар 16:00/ цагт нээгджээ.

65,7 сая филиппинчууд сонгуулиар зөвхөн төрийн тэргүүнээ сонгоод зогсохгүй шинэ Дэд ерөнхийлөгч, сенатын гишүүдээ сонгоно.

Ерөнхийлөгчид нийт арван нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Энэ удаад хоёр гол өрсөлдөгч байгаа ба дарангуйлагч агсан Фердинанд Маркосын хүү Фердинанд Маркос, тус улсын Дэд ерөнхийлөгч Лени Робредо нар байна.

Филиппин улс сонгуулийн аюулгүй байдлыг хангахын тулд 40 мянган цэргийг дайчлана хэмээн хэвлэлүүд өмнө нь онцолж байсан юм.

Эх сурвалж: NYTimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button