Нийгмийн

Халдварын голомтод ажиллаж байгаад хүндээр өвдсөн эмчдээ тусалцгаая

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж халдварын голомтод ажиллаж байсан бөгөөд хүндээр өвджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд гуравдугаар сарын 15-нд халдварын тохиолдол батлагдсанаас хойш голомтын тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд сорьц авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж байжээ. Тэрбээр 14 хоног ажилласны үр дүнд голомтыг хумиж, халдвар тархах эрсдэлийг бууруулж чадсан байна. Мөн өнгөрсөн оны арванэгдүгээр сард Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын голомтод ажиллаж, голомтыг бүрэн таслан зогсооход багаа удирдан ажилласан ажээ.

Гэвч гуравдугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж, Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжээ. Улмаар яаралтайгаар УБ хотын Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдэж ирсэн бөгөөд зүрхний гол судасны хэвлийн ханын урагдалт гэсэн оношоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ.

Хагалгааны төлбөр 100.000.000 төгрөгийн өртөгтэй боловч, ЭМД-аар 90 хувь төлөгдөж 10.000.000 төгрөгийг өөрөөсөө төлөх болоод буй ажээ. Иймд та бүхнээс Б.Баасандорж эмчид хандивын гараа сунгаж, сэтгэлийн тэнхээ өгөөрэй хэмээн уриалж байна.

Баасандорж эмч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй залуу гэр бүл юм байна.

Хандивын данс: ХААН банк 5890901672 Б.Баасандорж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button