НийгмийнНИЙГЭМ

“Хүнд өвчилж буй ахмад настнууд гэр бүлээсээ халдвар авч байна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр:

"Коронавирусийн халдвараас батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдгийг зайлшгүй ярих шаардлагатай байна. Учир нь сүүлийн хоёр өдөрт хоёр, өнгөрсөн өдөр хоёр хүн, өнөөдөр ингээд нэг хүн халдвараар нас бараад байна. Эдгээр хүмүүс бие нь хүндэрсэн, маш хүнд хавсарсан өвчний улмаас нас барсан. Энэ тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тохиолдлын тоо нэмэгдэхтэй зэрэгцээд хүнд шинж тэмдэгтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс та өөрөө өвдөхгүй бол таны хайртай хүмүүс өвдөхгүй болохыг анхааруулж байна. Учир нь халдвар авсан нийт иргэдийн 48 хувь нь ар гэрээсээ халдварлаж байгаа. Ялангуяа хүндэрч байгаа ахмад настнууд гэр бүлээсээ халдварыг авч байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 3, 2021 13:32

Ахмад настнаа эхэлж вакцинжуул�##�тад хамруулаагуй буруу уйлдлээ дарах ш�##�тгаана хайж ядах юм даа

Галт
Галт
4 сар 4, 2021 11:11

50иас дээш настангуудаа эхлээд вакцинжуулаач.бүх улс орон тэгж байгаа.шинээр дүрэм зохиогоод МАНгарлаад байх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button