ТОДРУУЛГА: Буйр нуураас Улаанбаатар хот руу хясаа зөөдөг үү
Дорнод аймгийн Халх гол суманд байрлах Буйр нууранд очсон дотоодын жуулчид эрэг орчмоос хясаа түүж шарж иддэг, БНСУ-ын иргэд захиалж, Улаанбаатар хот руу авчруулдаг гэх мэдээлэл бидэнд ирсэн. Тус нуурын байгаль хамгаалагчтай холбогдож тодруулга авах гэсэн боловч ажлаасаа чөлөөлөгдсөн учир, Халх гол сумын засаг дарга Ч.Хүрэл-Эрдэнээс дараах мэдээллийг авлаа.
-ОДООГООР БУЙР НУУРЫГ ХАРИУЦСАН БАЙГАЛ ХАМГААЛАГЧ БАЙХГҮЙ-
-Буйр нуур орчмын байгаль хамгаалагч одоогоор ажлааасаа чөлөөлөгдсөн байгаа. Төрийн албан хаагч томилох шинэ хуулиар орлон гүйцэтгэгч тавихыг хориглосон учир сумын зүгээс дур мэдэн, байгаль хамгаалагч томилж болохгүй. Тиймээс Буйр нуур одоогоор хараа хяналтгүй байгаа нь үнэн. Гадаад, дотоодын жуулчид нуурын эргээс хясаа түүх явдал байдаг. Мэддэг нэг нь хоол хүнсэндээ шарж, жигнэж болгоод иддэг. Сошиал орчинд олон хүнд хүрэхийн хэрээр байгал экологид сөрөг нөлөө гарахыг анхаарах хэрэгтэй. Хуулийн заалтад хясаа барих талаар тусгагдаагүй гээд дур зоргоороо олон тоогоор бариад байж болохгүй.
Хорио цээрийн үед буюу наймдугаар сарын 15-ыг хүртэл их бага ямар ч хэмжээгээр нуураас загас, жараахай барихыг хориглодог. БНСУ-ын иргэдийн талаарх мэдээллийг хянаж, шалгах хэрэгтэй байгаа юм байна” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эest