Улсын их дэлгүүрт гал гарсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн оны зургаадугаар сард Улсын их дэлгүүрт гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан билээ. Гал түймрийн улмаас 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 хүний 24.023.847.554 төгрөгийн хохирол учирсан юм.
Тэгвэл жил гаруйн хугацаанд шалгагдсан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-нд “Улсын их дэлгүүр” компанитай гэрээ байгуулж, Улсын их дэлгүүрийн зургаадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ.
Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгай зөьшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан УИД ХК буруугүй юм ууу