НИЙГЭМ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 955 ажилтан вакцинд хамрагдлаа

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК нийт ажилтнуудаа вакцинд хамруулах хүсэлтийг өнгөрсөн сард аймгийн Онцгой комисст хүргүүлжээ.

Уг хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд вакцинд хамруулахыг дэмжиж татан авалт хийсэн аж. Үүний дагуу БНХАУ-ын Синофарм компанийн Вероселл вакцин 1500 хүн тунг татан авсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гангын үйлдвэр, Төмөр толгойн уурхай болон Дархан суманд амьдарч буй 955  ажилтан хамрагджээ.

Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын найман эмч, мэргэжилтэн вакцинжуулалтыг хийсэн аж. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, ААНБ-уудаас хамгийн түрүүнд ажилтнуудаа вакцинд хамруулж, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй улс, аймгийн бодлогыг дагаж эрсдэлээс сэргийлж байгааг тус үйлдвэрийн удирдлагууд онцоллоо.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Төмөртэй” уурхайд тус компанийн 200 гаруй ажилтан хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд ээлж солилцсоны дараа дээрх ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулах ажээ. Ингэснээр тус үйлдвэрийн нийт 1250 гаруй ажилтан бүрэн вакцинд хамрагдаж дуусах аж.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 2020 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 20000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг өөрийн санхүүжилтээр буюу 300 гаруй сая төгрөгөөр худалдан авсан байна. Нийт 22 удаагийн шинжилгээгээр, давхардсан тоогоор 12000 ажилчдаа коронавирусний түргэвчилсэн оношлуурт хамруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дотоод нөөц боломжоо ашиглажээ.

Ташрамд вакцины дараагийн татан авалтаар нийт ажилтнуудынхаа 1200 гаруй гэр бүлийг гишүүдийг хамруулахаар төлөвлөсөн аж. 

 Эх сурвалж: Montsame.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button