Нийгмийн

Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг e-mongolia системээс авах боломжтой

Монгол Улс “Цахим үндэстэн” болох, төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилт хийх ажлын хүрээнд Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг үе шаттай цахимжуулан www.license.crc.gov.mn цахим хуудсыг ажиллуулж байна. www.license.crc.gov.mn цахим хуудсыг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn  цахим хуудастай холбосноор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь www.e-mongolia.mn болон www.license.crc.gov.mn цахим хуудас ашиглан Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрлийн

  1. Бүртгэлийн гэрчилгээ авах
  2. Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах
  3. Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  4. Радио давтамж ашиглах эрхийн бичиг авах
  5. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  6. Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл авах
  7. Суурин холбооны тусгай зөвшөөрөл авах
  8. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ
  9. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, баталгаажуулалт
  10. Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  11. Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
  12. Үүрэн холбооны тусгай зөвшөөрлийн сунгалт
  13. Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  14. Арилжааны радио  (Хэт богино долгион) үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  15. Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  16. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Бусад)
  17. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Хиймэл дагуулаар дамжуулах)
  18. Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт-Арилжааны радио
  19. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  20. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  21. Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  22. Төлбөртэй телевизийн тусгай зөвшөөрөл авах

Зэрэг үйлчилгээний хүсэлтийг цахимаар өгөх боломжтой болсон байна.

                      Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button