Нийгмийн

Б.Болор-Эрдэнэ: Төрд байгаа мэдээлллийг иргэнээс шаардсан албан хаагч хариуцлага хүлээнэ

“E-Mongolia” аппликэйшнд эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэмж оруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулийг батласнаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах шаардлагагүй болжээ.

Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Төрд байгаа мэдээллийг иргэдээс шаардан, байгууллага хооронд явуулдгийг болиулна. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон. 

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаална. Төрийн албан хаагч иргэний хэвийн мэдээлэлд халдвал тухайн иргэнд Е-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очино. Үүнтэй холбогдуулан бид системээ улам боловсронгуй болгон хөгжүүлж байгаа” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-10 12:39

Оюун эрдэнийн карманы хүүхэн битгий худлаа шоуд... Шоу зохиож олон хүнд корона тараасан б�##�ай новш

Иргэн
Иргэн
2021-12-10 14:50

Арчаагүй новшоо чи улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулсан. Төрийн үйлчилгээг цахимжуулж иргэдэд хүнд сурт�##�, авилгагүй шурхай хүргэхээр ажиллаж байгаа Харилцаа холбооны с�##�барын төр ,хувийн хэвшлийн з�##�уучуудын хийж байгаа ажлыг битгий харлуул. Монгол улсын иргэн чи болоод чамтай хамаар�##�тай бүхэн төрийн үйлчилггээг авч л байгаа. Юун шоу яриад байгаан тэр үед ч Нарантуул зах, хоолны газрууд, рестронууд дүүрэн л хүнтэй байсан. Харин ч тэр цахим арга хэмжээ чинь гар ариутгасан, маск зүүсэн 400 гаруй л з�##�уус цугларсан байсан юм шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button