СПОРТ

З.Шинэчагтгын өрсөлдөгч Ёшика Накахара гэж хэн бэ

Монголын шилдэг тулаанчдын нэг, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтгын ээлжит өрсөлдөгчийн нэр тодорчээ.

2019 онд “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон түүний өрсөлдөгч нь Япон улсын тамирчин Ешика Накахара.

Япон эр мэргэжлийн дэвжээнд 18 тулалдсаныхаа 13-т нь ялсан. Үүнийхээ долоог нь хүнд цохилтоор дийлсэн юм. Үүний сацуу сүүлийн 10 тулааныхаа наймд нь өрсөлдөгчөө буулгаж авчээ. Ёшика Накахара  жүдо бөхийн хоёр дантай, хар бүстэй.

“Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбатын шавь З.Шинэчагтга хамгийн сүүлд буюу 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын тамирчин Ма Жиа Венийг эхний үед хүнд цохилтоор ялсан юм.

З.Шинэчагтгатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button