НИЙГЭМ

“ЭТТ” ХК-ийн нэгдүгээр шатны бондын арилжаа энэ сарын 9-нд дуусна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд хүртэлх төгрөгийн ЭТТ Бондын анхдагч зах зээлийн захиалгыг гуравдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлэхээр байсан. Энэ хугацаа сунаж, энэ сарын 9 болоод буй.

Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно. Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-06 19:51

хэн энэ дампуу компаний богпыг авах юм бэ. Бүү ав, мөнгөө �##�дана шүү. монголын компани ямар билээ, рейтингийн үнэлгээ байхгүй, хувьцааны ханш, үнэлгээ байхгүй ийм компанид мөнгөө оруулб�##� тэнэг бизээ

Холбоотой мэдээ

Back to top button