Нийгмийн

Хүний эрхийн мэдрэмжгүй Д.Ганзориг дарга огцрох үндэслэлээ хангалаа

Хугацаат цэргийн албаа хаахаар явсан цэрэг эрс дэглүүлж, амиа алдсан тухай мэдээллийг долоо хоног хөөсрүүлж, нийтээрээ яриад л мартчихдаг. Энэ бол тогтсон жишиг. Өнгөрсөн сарын 29-нд “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулан биедээ хүнд гэмтэл авч, нас барсан хэрэг мөн л элдэв асуудлын сүүдэрт дарагдсан.

Харин өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсож, “мартамхай монголчуудад” уг асуудлыг ахин санууллаа.

Хамгийн хөгтэй нь ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Нийгмийн ядуу давхаргаас ирдэг цэргүүдийг нэг жил хүмүүжүүлж чадахгүй байна” хэмээн ярьж, хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ тунхаглаад амжив. Түүний хэлснээр бол ядуу айлын хүүхдүүд хүмүүжилгүй, хүний үгэнд ордоггүй болохоороо л дэглүүлж, амь насаараа хохирдог аж. ЗХЖШ-ын дарга нь ийм юм яриад сууж байгааг сонсдог азгүй ч хүмүүс бол доо бид.

Түүний уг үйлдэл УИХ-ын олон ч гишүүний дүргүйг хүргээд амжлаа. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Г.Оюунчимэг “Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцор” хэмээн “тас алгадаж”, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр түүнд “хүний эрхийн мэдрэмжгүй” гэдгийг нь сануулаад амжив...Үнэхээр хүний эрхийн мэдрэмжгүй, хүнийг алагчилж үздэг хүн юм байна. Ичиг, ичиг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчууд энэ жилээс хүүхдүүдээ цэрэгт явуулаад хэрэггүй болж байна.Энэ даргын хэлснээр амьдрал муу үндсэндээ хоол хайж ирсэн ядуу давхаргынхны хүүхдүүдийг хөнөөдөг гэж хэлж байх шив.Дарга нар нь мөнгө нэхээд зодоод алчихаж байгааг хүмүүжилгүй ядуу хүүхдүүд цэрэгт очсоноос болсон гэж тайлбарлаж байна гэж ойлгов .Зөв үү.

ганзориг
ганзориг

Энэ эргүү амьтны цолыг хурааж албанаас зайлуул. Ямар ч тэнэг хүн бэ дээ

БиМонголХүн
БиМонголХүн

Ганзориг мэтийн нөхдүүд цэргийн дарга хийхээр яаж Монгол хүний үнэлэмж дээшлэх вээ дээ!

Ганзориг баян гэсээн. Том хаус Катарын мөнгөөр бариулсан гээд буурал үстэй хурандаа ярьсан байсан
Ганзориг баян гэсээн. Том хаус Катарын мөнгөөр бариулсан гээд буурал үстэй хурандаа ярьсан байсан

Ядуу

Зочин
Зочин

Ядуу

Зочин
Зочин

Enmuu yasan hutsdag g###g ve ene nuhuriig ajilaas n haldaa

зочин
зочин

энэ тэнэгийг шалгаад татвараа аваад тэр хэлсэн давхрагаруу нь явуулаач

Иргэн
Иргэн

Батлан хамгаалах яаманд ийм хүмүүс олон байгаа нь тодорхой байна. Шинэчлэл хэрэггүй салбар гэж монголд байхгүй. Дарга нарын ихэрхүү хүнлэг бус дүрийг засах хэрэгтэй.

zochin
zochin

Батлан хамгаалахын сайд бас огцор тэр юу хийсийн огцор

Иргэн
Иргэн

Энэнд хүний эрх гэж юу байдгийг ойлгох чадвар байхгүй Аргаа барсан амьтад л армид нэртэй амиа аргацааж дээр нь хулгай хийж байгаа Энэ этгээд олон сая цалин хангамжтай тэтгэвэрт гарахдаа бараг 100 сая төгрөг авч таарна Дээр нь тэтгэвэр нь 1.5 сая Ингэж арми нэрээр хувалнуудыг тэжээх хэрэг байна уу Ганц дрон ирэхэд сүйрэх арми хэнтэйгээ байлдах юм Орос уу Хятад уу

Энхээ
Энхээ

Ардын хүүхдийг ядуугаар нь дууддаг хэн бэ чи. Огцор эс тэгвээс жагсаж байгаад чамайг огцоруулна шүү

Зочин
Зочин

АРХИНЫ МӨНГӨ ӨГЧ ЧАДАХГҮИ ЯДУУ БОЛОХООР НЬ ЗОДООД АЛЧИХДАГ ЮМУУ ??? АРХИЫ МӨНГӨ ӨГӨХГҮИ БОЛОХООРОО ХҮМҮҮЖИЛГҮИ БОЛЧИХ УУ ??? НОВШ ИРЭХ ЖИЛЭЭС ТЭР БАЯН ДАВХАРГЫН АРХИНЫ МӨНГӨТЭИ ХҮМҮҮЖИЛТЭИ ХҮҮХДҮҮДЭЭ ЦЭРЭГТ ТАТААРАИ .... АРД ТҮМНИИГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮИ БАИНА УУ ???

Зочин
Зочин

Ард түмнийг минь

Зочин
Зочин

Миний хүү их сургуулийн оюутан өөрийн хүсэл сонирхлоороо цэргийн алба хаасан.Энэ даргын хэлснээр ядуу учир явсан болж таарч байнауу? Яасан ичдэггүй хүн бэ? Та энд олон долоон юм ярьж суухаар ажлаа хийгээч.

Ганзориг
Ганзориг

Тэгээд та нар яах гээд байгаан муусайн ядуу давхаргын өлөн бөөснүүд минь. Та нарын амь 5хан жилийн нэгмуу ахлагчийн цалинд ч хүрэхгүйшдээ.

зочин
зочин

ийм тэнэг хүн сүг жанжин штабын дарга байхаар яаж ардын арми олигтой байхав, офицерууд хүн архи гударч хүн алж хүрээ талахаас яахав. уг нь ядуу ардын цэрэг хүү хүн алаагүй, энэ тэнэгийн тоилсон офицер нь ядуу ард цэрэг хүүгээс архины мөнгө нэхэж хүн алсаныг ойлгоогүй яваа бололтой. алуурчны хамсаатан сда минь ажлаа өгөад зайл. ийм армитай байснаас байгаагүй нь дээр, ардын армийг тараа. татвар төлөгчдийн мөнгөөр ийм тэнэгүүдийг тэжээх шаардлагагүй.

зочин
зочин

ийм армитай байснаас байгаагүй нь дээр, ардын армийг тараа. татвар төлөгчдийн мөнгөөр ийм тэнэгүүдийг тэжээх шаардлагагүй.

зочин
зочин

энэний томилсон баян офицер нь ядуу ардын хүүгийн амийг хөнөөчихөөд байгааг ойлгоогүй яваа мулгуу архичин байна, ажлаа өгөөд зайлаачээ а.луурчин с.д.а ааах

Зочин
Зочин

Ийм увайгүй юмнуудад яагаад генералал цол олгоод, дээр нь дарга сайд бллгоод байдаг Баттулгын цэргиын баяраар цол авсан гаруудын нэг үү.

би
би

Ганзориг дарга үнэн л хэлсэн. үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг. Их Хурлын айл гэр үймүүлэгч яаашка авгай авлигчин хүчиндэгч эх орноо худалдагч дээрэмчид юуун сүрхий болчоод ганц хүн рүү нохой шиг бургаад бгаан. өөрсдөөсөө ичээсэй. ёс зүйтэй цагаан мөртнй хүмүүс бол юу хэлэхэв тэ. Үнэндээ Монголд бүх юм болохгүй бүтэхгүй бна цалин хүрэхгүй бна 3 хүн тутмын 1 нь ядуу бна. Дэлхий нотлоно зүгээр. ээнэ бүх системийн асуудал болохоос 1 даргаас болох юм биш Өмнө ч бсн одоо ч бга

Хариу
Хариу

Бас бодох ёстой юм ярьсан байна шүү. Цэрэгт эсвэл оркууд эсвэл хотод орж ирсэн орк гаралтай, ядуу айлын хүүхдүүд явж байгаа. Тэдэнд мэдэх чадах юм байхгүй, хүнтэй сөргөлдөж муудахаас өөр чадвар байхгүй. Гадуур зодоон цохион хийж, хүн дээрэмдэж, архидан согтуурч байгаа залуус хэн бэ гэвэл яг эдгээр гарууд байгаа. Цэрэгт очоод яг сурсан байдлаар байгаа учир зодуулж байгаа юм.

Ахлах түрүүч
Ахлах түрүүч

Энэ удирдагч бишээ...армид шигдсэн хувалз байна даа.

Зочин
Зочин

Үнэнийг хэлсэн

Холбоотой мэдээ

Back to top button