ЭДИЙН ЗАСАГ
Эрдэнэс тавантолгойн бондын 93 хувь нь арилжаалагджээ

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд Эрдэнэс тавантолгойн бондын 427 хөрөнгө оруулагчийн захиалга бүртгэгджээ.
Андеррайтерууд, ҮЦК-уудаас ирүүлсэн мэдээллээр 7-8 банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчдын урьдчилсан байдлаар захиалгаа өгсөн хэмжээ 558 орчим тэрбум төгрөг буюу эхний транчийн нийт хэмжээний 93 хувьд хүрээд байна. Тус компаниас 600 тэрбумын бонд гаргахаар төлөвлөсөн билээ.
