НИЙГЭМ

Вакцинжуулалтаар Баянзүрх дүүрэг тэргүүлж байна

Энэ оны хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 466,946 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна.Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120,000 гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.

Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button