ДЭЛХИЙ

Ютүбер тахианы махыг 135 мянган удаа алгадаж шаржээ

Та идэх хоолоо халтал нь цохин болгоод идэх талаар бодож байгаагүй л байх. Тэгвэл энэ асуултыг 2019 онд “Reddit” сайт дээр нэгэн хэрэглэгч “Хэрвээ кинетик энергийг дулааны энерги болж хувирдаг юм бол би тахианы махыг болгохын тулд хэр чанга цохих ёстой вэ” гэж асуужээ.

Үүнээс хоёр жилийн дараа Луис Вайс нэртэй ютүбер түүхий тахиаг хэдэн мянган удаа цохисноор үүсэх дулаан тахиаг идэж болох хэмжээн хүргэх эсэхийг туршиж үзсэн байна. Тэрбээр тахианы махыг алгадан болгож буй бичлэгээ өөрийн “Youtube” хуудсан дээрээ “Би тахианы махыг алгадаж болголоо” гэсэн нэртэй нийтэлжээ.

Вайс тахиа алгадах тусгай багаж бүтээж найман цагийн турш 135 мянган удаа алгадсан байна. Тахиаг найман цагийн турш алгадахад 7500 ватт энергий ялгарчээ. Вайс мөн алгадах аргаа ашиглан стейк болгосон байна.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button