ДЭЛХИЙ

НҮБ: Байгальд судлагдаагүй 1.7 сая гаруй вирус байгаагийн тал нь хүнд халдварлаж болзошгүй

НҮБ-ын “IPBES”-ийн эрдэмтэд хуралдаж байгальд судлагдаагүй 1.7 сая гаруй вирус байгаа бөгөөд тэдний тал нь хүмүүст халдварлаж дахин цар тахал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна. “IPBES”-ийн 22 мэргэжилтнүүдээс бүрдсэн баг мэдэгдэл хийхдээ ирээдүйд цар тахал гарах тохиолдол нэмэгдэж илүү хурдтай тархаж, олон хүний амь нас эрстэж, эдийн засгийн хохирол учруулсаар байх болно хэмээжээ.

Эрдэмтэд халдварт өвчинтэй тэмцдэг арга барилаа урьдчилан сэргийлэх чиглэлд өөрчлөх нь “Цар тахлын эрин үе”-ээс зугтахад шаардлагатай гэсэн байна. 1918 онд тархсан Испани ханиаднаас хойш дэгдсэн зургаа дахь халдвар бол “КОВИД-19” юм. Одоог хүртэл бүртгэгдсэн бүх цар тахлууд амьтнаас хүнд дамжсан микробоос гаралтай аж.

Зоонозын гаралтай бүх өвчний гуравны нэг гаруй нь ой модгүйжилтын улмаас амьтад хүмүүстэй ойр тааралдах нь ихэссэний үр дүнд үүсдэг байна. Жил болгон ойролцоогоор таван өвчин амьтнаас хүнд халдварладаг.Эрдэмтэд хэлэхдээ тэдний аль нь ч цар тахалд хүргэж болох тул үүнээс сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button