НИЙГЭМ
ЭМЯ: Хоногт 714 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны Хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр мэдээлэхдээ:
"Сүүлийн 24 цагийн байдлаар 714 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдвар авсан иргэдийн тоо 13.494 боллоо. Мөн 382 иргэн эдгэрч, нийт 8522 иргэн эдгэрээд байна. Эмчлүүлж байсан нэг иргэн нас барж, коронавирусээр нас барсан иргэдийн тоо 29 боллоо” гэв.

2021.04.08/-ны 23 цаг 59 минутын байдлаар нийт эмчлүүлж буй иргэдийн 2017 нь хөнгөн буюу 78.8 хувь, 435 нь хүндэвтэр буюу 17 хувь, 94 нь хүнд буюу 3.7 хувь, маш хүнд 14 буюу 0.5 хувь нийт 2560 иргэн байгааг онцоллоо.

ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Х�##�дварын т�##�аар байршлаар нь, сум дүүргээр нь тодорхой мэдээлэх ёстой. Ууганбаяр гэдэг хүн ингэж гурилдаж болохгүй. Бөөрөнхий хэлтэй, хэт түргэн оновчгүй ярьдаг энэ хүнийг сольж болдоггүй юм уу? Эсвэл мэдээлэл хийчих хүн ЭМЯ д байхгүй юм уу? Энэ т�##� дээрээ анхаараач ЭМЯ