ДЭЛХИЙ

Алексей Навальныйн гар, хөл нь мэдээ алдаж эхэлжээ

Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эрүүл мэнд муудан гар хөл нь мэдээ алдаж эхэлснийг түүний өмгөөлөгч мэдээлжээ. Түүний өмгөөлөгч Вадим Кобзев хэлснээр эмч нар Навальныйн хоёр нугасанд мэдээ алдсан хэмээн оношилсон аж.

Өнгөрсөн долоо хоногт Навальный зохих ёсны эрүүл мэндийн үйлчилгээ өөрт нь үзүүлэхийг шаардаж өлсгөлөн зарласан. Ноён Козбев лхагва гарагт (2021.04.07) Навальный дээр эргэлтээр очсоныхоо дараа Твиттер хуудсан дээрээ “Алекей өөрөө алхаж чадаж байгаа. Гэхдээ тэр алхахдаа өвдөлт мэдэрч байсан. Түүний хөл, бугуй, алганд нь мэдээ алдаж өвчин нь даамжирч байгаа нь сэтгэл түгшээж байна” гэж бичжээ.

Энэ долоо хоногийн эхээр Навальный амьсгалын замын өвчний шинж тэмдэг үзүүлж байсан тул шоронгийн өвчтөний тасаг руу шилжүүлж коронавирусийн судалгаа авсан. Даваа гарагт (2021.04.05) тэрбээр 39 градус хүрч халуурсны дараа биеийн дулаан нь хэлбэлзэж лхагва гарагт (2021.04.07) дулаан нь 37 градус хүрч буурсан байна. Түүний өмгөөлөгчийн хэлснээр Навальный  өлсгөлөн зарласны улмаас өдөрт 1 кг жин хаяж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Новш
Новш
2021-04-09 13:38

Фашистуудтай нийлээд Германд эмнэлэгт хэвтээд байса. Тэнд нь удаан үйлчилгээтэй хор хийчихгүй юу!

Хөгшөөн
Хөгшөөн
2021-04-09 14:32

Хаяг андуурах юм бүгс долоогч чинь Орос ах нар чинь хордуулаа биз

Зочин
Зочин
2021-04-09 20:21

Урвагч худлаа баашилж байгаад эмч нарт авилг�##� өгөөд зугтаах гэж байгаан манайд иймэрхүү жүжиг явсан

Иргэн
Иргэн
2021-04-10 19:47

Барууныхан хордуулчихаад бурууг нь оросуудад тохох санаа л агуулж байгаа биз дээ. АНУ тэргүүтэй барууныхан хэзээ сайхан үйл хийж байлаа. Ардчил�##� нэрийн доор муу муухай бүхнийг тэд л хийж дэлхий дахиныг бузарлаж байгаа шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button