СПОРТ

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭН: Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул нар өрсөлдөгчөө 10:0-ээр дийлэв

Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад өнөөдөр эхэллээ. Өнөөдөр олимпийн эрхийн төлөө таван тамирчин барилдах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, улсын аварга Б.Хонгорзул эхний тойрогт Узбекистаны бөхийг 10:0-ээр яллаа.

50 кг-д өрсөлдөж буй ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг 10:0-ээр өвдөг шороодууллаа. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн бөх С.Сеемаг цэвэр ялсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button