СПОРТ

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭН: Б.Хонгорзул хэсгийн аварга боллоо

Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад өнөөдөр эхэллээ. Өнөөдөр олимпийн эрхийн төлөө таван тамирчин барилдах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, улсын аварга Б.Хонгорзул эхний хоёр тойрогт Узбекистаны Шохида Ахмедова, Киргизстаны Назира Марсбек нарыг хоёуланг нь 10:0-ээр ялав.

Ингэснээр хэсгийн аварга боллоо. Одоо хагас шигшээд нөгөө зооноос хоёроор гарсан бөхтэй олимпийн эрхийн төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button