ДЭЛХИЙ

Маргааш дэлхий, сарны хооронд 18 метрийн урттай солир нисэж өнгөрнө

Маргааш үүрийн 05:30 минутын үед дэлхий болон сарны хооронд буюу 255 мянган км-ийн зайд 18 метрийн урттай солир нисэж өнгөрөхийг НАСА мэдээлжээ. Тус 2021 GT3 гэдэг нэртэй солир манай гарагтай хамгийн ойр өнгөрөх үедээ ямар нэгэн аюул учруулахгүй аж.

“2021 GT3” солир дэлхий болон сарны хооронд ойролцоогоор цагт 87 мянган км хурдтай нисэж өнгөрөх тул мэргэжлийн дуран авианаас өөр зүйлээр харагдахгүй гэнэ.

Тус солирыг дөрөвдүгээр сарын 6-нд илрүүлсэн бөгөөд нарыг 650 өдөрт нэг удаа тойрдог байна. “2021 GT3” нь дэлхийтэй ойр обьектуудад багтдаг аж. НАСА хэлэхдээ “Ихэнх дэлхийтэй ойр обьектууд бидэнд ямар нэгэн аюул учруулахгүй. Харин маш цөөн тооны солирууд л аюул учруулж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button