СПОРТ

Олимпийн эрх авсан Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ

Казахстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.

Одоогоор Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Казахстаны дэвжээнээс Монголын багийн анхны эрхийг өвөртөлсөн үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг аваргын төлөөх барилдаанд Японы алдарт бөх, дэлхийн хошой аварга Юи Сүсакитай барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч сорьсон, улсын гурван удаагийн аварга тэрбээр эл барилдаанд 10:0-ээр ялагдан, мөнгөн медаль хүртлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button