СПОРТ

Б.Болортуяа олимпийн эрхийн тэмцээнд түрүүллээ

Казахстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.

Одоогоор Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Казахстаны дэвжээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч сорьсон, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг мөнгөн медаль хүртээд байгаа.

Түүний амжилтыг ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа үргэлжүүлэн, түрүүллээ. Тэрбээр ингэснээр Монголын багийн анхны алтан медалийг хүртлээ.

 Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button