СПОРТ

19 настай Б.Хонгорзул олимпийн эрхийн хамт алтан медаль хүртлээ

Казахстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.

Одоогоор Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Казахстаны дэвжээнээс Бат-Очирын Болортуяа алт, Цогт-Очирын Намуунцэцэг мөнгөн медаль хүртээд байгаа.

Тэдний амжилтыг эмэгтэйчүүдийн 57 кг-д улсын аварга, Баянхонгор аймгийн тамирчин, 19 настай Б.Хонгорзул үргэлжлүүллээ. Дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь тэрбээр аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхтэй өрсөлдөв.

Эл барилдаанд Б.Хонгорзул өрсөлдөгчөө 6:4-өөр ялж, алтан медаль хүртлээ. Ингэснээр Монголын багийн хоёр дахь алтан медалийг өвөртлөв.

Одоо дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө, ДАШТ-ийн мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа олимпийн эрхийн төлөө барилдана.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Цэлмэг өглөө” компанийн бөх, дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь Болдсайханы Хонгорзулзай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
batsaikhan
batsaikhan
2021-08-04 10:52

2020 onii olympid amjilt husiye duu min

Холбоотой мэдээ

Back to top button