СПОРТ

БИЧЛЭГ: 39 насандаа олимпийн эрх авсан О.Бурмаа гавьяатыг UWW онцлов

ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа өчигдөр Токиогийн олимпийн эрх авсан билээ. 39 насандаа гурав дахь олимпдоо оролцох болзол хангасан түүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо онцолжээ.

Монгол Улс жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн зургаахан хүчтэнтэй. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, О.Бурмаа (бусад нь Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, Д.Сумъяа, Гавьяат тамирчин М.Уранцэцэг).

ДАШТ-ий гурван медальтай, Азийн аварга тэрбээр Монголын чөлөөт бөхийнхнөөс дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн анхны эмэгтэй тамирчин.

Эл спортын хүнд жингийн тамирчдыг сүүлийн 20 гаруй жил тахалж яваа О.Бурмаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын есөн удаагийн аварга. Тэрбээр өмнө 2004, 2021 оны олимпод оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-11 23:58

Гайх�##�тай сайн тамирчиндаа баяр хүргие. Олимпид амжилттай оролцоорой.

Зочин
Зочин
2021-04-12 00:05

Насанбурмаа 4 мед�##�ьтай шд, яагаад бичсэнгүй вэ

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
2021-04-13 11:15

Delhiin avargiin 4-n medaltai Nasanburmaa gedeg busgui baigaa shuu !

Холбоотой мэдээ

Back to top button