Нийгмийн

Хийлдэг гудастай нуурын гүн рүү хөвж явсан хүүхдүүдийг аварчээ

Онцгой байдлын аврагчид нуурын гүн рүү хөвж явсан бага насны хүүхдүүдийг аврарчээ. Тодруулбал, Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат Мөнхбатын Индра, Болорын Цэцээхэй нар зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай хөвж явсан аж.

М.Индра нь дөрөв, Б.Цэцээхэй нь таван настай. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Анхбаяр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Адъяа нар шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна.

Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button