ДЭЛХИЙ

“AstraZeneca” вакциныг хамрын цацлага хэлбэрээр туршиж байна

Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Oxford/AstraZeneca” вакциныг хамрын цацлага хэлбэрээр ашиглаж болох эсэхийг туршихаар болжээ. Йим төрлийн вакцин нь шинэ зүйл биш бөгөөд ханиадны вакциныг хүүхдүүдэд хамрын цацлага хэлбэрээр ашигладаг аж.

Вакциныг хамрын цацлага хэлбэрээр ашиглах нь амьсгалын замын вируст өртөмтгий уушги, ам, хамар доторх дархлааны эсүүдийг бий болгох бөгөөд тарилга хэлбэрээр вакциныг хийхээс илүү үр дүнтэй байж магадгүй юм.

Оксфордын эрдэмтэд 30 хүнд хамрын цацлага хэлбэрээр вакциныг хийж дөрвөн сарын турш тэднийг хянан аюулгүй гэж дүгнэсэн тохиолдол илүү өргөн хүрээнд туршилт явуулах болжээ.

Харин Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Codagenix” компани өөрсдийн бүтээсэн “COVI-VAC” нэртэй хамрын цацлага хэлбэрээр ашигладаг вакцины туршилтаа Лондон хотод эхлүүлсэн байна. Мөн Оросын Гамалея судалгааны хүрээлэн “Спутник-V” вакциныг хамрын цацлага хэлбэрээр туршиж байгаа юм.

Эх сурвалж: Arab News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button