ДЭЛХИЙ

Нэгэн ютүбер их сургуульдаа авсан захиаг арван жилийн дараа онгойлгожээ

Та хэн нэгнээс тэдэн өдрийн дараа уншаарай гэсэн захидал хүлээн авж байсан байх. Тэгвэл танд найз чинь нэгэн захидал өгөөд арван жилийн дараа уншаарай гэсэн бол та үүнийг нь биелүүлж чадах уу.

“Cherry Pie Man” нэртэй “Youtube” хуудсыг хөтлөгч эрэгтэй ахлах сургуулийн найзаасаа 2021.04.11-ны өдөр уншаарай гэсэн заавартай захиа хүлээн авсан аж. Тэрбээр “Youtube” хуудсандаа нийтэлсэн бичлэгийн тайлбар хэсэгт тус захидлыг  уншихыг тулд 10 гаруй жил хүлээсэн хэмээн бичжээ.

Түүний нийтэлсэн бичлэг нэг өдрийн дотор 1.2 сая гаруй хандалт авсан байна. Инээдтэй зүйл нь тус захидал дотор ямар нэгэн нууц, эсвэл чухал зүйл огт байгаагүй бөгөөд  зүгээр л “Юу байна?” хэмээн бичсэн байжээ. Нэгэн “Youtube” хэрэглэгч сэтгэгдэл бичихдээ “Энэ захидлыг өгсөн хүнийг олоод цаасан дээр “Тайван даа, чамаар юу байна” гэж бичээд арван жилийн дараа унш гэж өг” гэсэн байна

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button