НИЙГЭМ

“Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах сургалтын багц боловсруулжээ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулж, та бүхэнд хүргүүлж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гамшгаас хамгаалах сургалтыг явуулахдаа энэхүү багцийг ашиглах бүрэн боломжтой.

Гамшгаас хамгаалах сургалтын багцийг ашиглах иргэд, олон нийт Онцгой байдлын ерөнхий газрын www.ontsgoisur.gov.mn сайтаас мэдээллийг авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button