НИЙГЭМ

Хөл хорионоос хойш гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага ирж, 495 хүн эрүүлжүүлэгджээ

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “Хөл хорио тогтоосон сүүлийн гурван хоногийн хугацаанд 495 хүн эрүүлжүүлэгдэн, гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага бүртгэгджээ.  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 хувиар өссөн байна” гэлээ.

Харин гэмт хэргийг тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар буурчээ.

Үүнийг задалбал,

-Дээрэмдэх гэмт хэрэг 67.8%,

-Мал хулгайлах гэмт хэрэг 51.7%,

-Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үүний дотор хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 11.2%

-Залилах төрлийн гэмт хэрэг 4.9%,

-Хүчиндэх төрлийн гэмт хэрэг 7.3%-аар тус тус буурсан.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button