ДЭЛХИЙ

Дани улс “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа бүр мөсөн зогсоожээ

Дани улс ховор төрлийн цус бүлэгнэх тохиолдлоос болгоомжлон “AstraZeneca” компанийн вакциныг ашиглахаа бүр мөсөн зогсоосон байна. Ингэснээр Дани улс тус вакциныг ашиглахаа бүрэн зогсоосон Европын анхны орон боллоо.

Өмнө нь Европын хэд хэдэн орон “AstraZeneca”-ийн вакцинаар дархлаажуулахаа түр зогсоож байсан. Тэдний ихэнх нь дархлаажуулалтаа үргэлжлүүлсэн боловч насны хязгаар тавьжээ. Европын эмийн агентлаг өнгөрсөн долоо хоногт тус вакциныг цус бүлэгнэхтэй холбоотой гэсэн мэдэгдэл гаргасан билээ.

Дани улсын албан тушаалтан “AstraZeneca”-ийн 2.4 сая тун вакциныг татах болсныг мэдэгдсэн байна. Тус улсын эрүүл мэндийн алба цус бүлэгнэх тохиолдол төсөөлж байснаас түгээмэл илэрдэг гэж үзсэн аж.

Мягмар гарагт (2021.04.13) АНУ, Канад болон зарим Европын Холбоо “Johnson&Johnson” компанийн вакциныг цус бүлэгнэх шалтгааны улмаас дархлаажуулалтад ашиглахаа түр зогсоосон.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button